"Улаанбаатар түншлэл 2018" үзэсгэлэнд 80 гаруй ААН-үүд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна
Үндэсний бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд сурталчлан таниулж дотоодын ААН-үүдийг дэмжин, хамтын ажиллагааны талбар бүрдүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2018” 43 дахь удаагийн Олон Улсын үзэсгэлэн худалдаа “Мишээл ЭКСПО” төвд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд “Ази Номхон далайн орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимууд” (CACCI)-ын дээд хэмжээний чуулга уулзалтын зочид, төлөөлөгчид оролцож байгаа нь онцлог үйл явдал болж байна.
НЗДТГ, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэнд Хонконг, Тайвань, Пакистан, Солонгос зэрэг орнуудын бизнес эрхлэгчид болон дотоодын 80 гаруй ААН-үүд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн шинэлэг бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, хамтран ажиллахаар сонирхож буй хэн бүхэн “Улаанбаатар түншлэл-2018” үзэсгэлэнг зорих боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ