Дэлхийн хамгийн баян улсыг нэрлэв
Мэргэжилтнүүд хамгийн их алтны нөөцтэй ТОП-5 орны жагсаалт гаргажээ.
Тэдний үзэж байгаагаар, хамгийн их алтны нөөцтэй орнуудын жагсаалтыг АНУ тэргүүлж байна. Алтны нөөцийнхөө хэмжээгээр тэргүүлж буй тус орон бас энэ үнэт металлын олборлолтоор тэргүүлэх байр эзлэж байгаа ажээ. Одоо Америкийн алтны санд 8133 тонн цэвэр алт хадгалагдаж байгаа аж.
Жагсаалтын хоёрт Герман бичигдсэн байна. 2017 оны дөрөвдүгээр сар гэхэд, тус орны алтны нөөц 3377,9 тонн байжээ. Мэргэжилтнүүд Италийг алтных нь хэмжээгээр гуравдугаар байранд оруулсан байна. Өнгөрсөн жил Италийн алтны нөөц 2451,8 тонн байжээ. Дараа нь Франц (2435,8 тонн), Хятад (1842,6 тонн) улс орж байна.
Орос улсын тухайд гэвэл, жагсаалтын зургаад бичигджээ. Тус орны алтны санд 1615,2 тонн алт хадгалагдаж байгаа ажээ. Энэ үнэт металлын олборлолтоор Алтай, Краснодарын хязгаар тэргүүлдэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ