"Тавантолгой" ХК-ийн хувьцаа 6.54 хувиар буурчээ
Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 294,007 ширхэг хувьцаа арилжсанаас 9 компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Орхон Хөгжил" ХК HJL+15.00 хувиар, "Хөх Ган" ХК HGN+8.00 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жинст Увс" ХК JIV-9.98 хувиар, "Тавантолгой" ХК TTL-6.54 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.
Ингэснээр "TOP 20" индекс 19841.58 нэгж болж 0.79 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,302,390,281,612.71 төгрөг боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ