Ипотекийн зээлийг Засгийн газар хариуцна
ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд 2019 оны төсөвт 500 тэрбум төгрөг оруулж өгөх хүсэлт тавьсан талаар Барилга, Хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлж байгаа юм.
2018 онд ипотекийн зээлийг улсын төсвөөс болон Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс нийт 300 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлж буй. Ингэснээр зээлдэгчдийн тоо 2017 оныхоос мянгаар буурч 5000 орчим хүн хамрагдах төлөвтэйг холбогдох албаныхан хэлж буй. Тэгвэл өнгөрсөн сард 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 231 зээлийн хүсэлтэд олгохоор арилжааны банкуудад Төв банкнаас хуваарилжээ. Он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтэд 2050 орчим иргэн хамрагдаад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ