17 компанийн 480,961 ширхэг хувьцаа арилжжээ
2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 480,961 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс 'Багануур' ХК (BAN+8.28%) болон 'Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн' ХК (ERDN+2.43%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Монгол Шуудан' ХК (MNP-10.00%) болон 'Махимпекс' ХК (MMX-3.63%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр 'TOP 20' индекс 19170.64 нэгж болж 0.03 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,323,494,299,075.00 төгрөг боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ