20 компанийн 443,949 ширхэг хувьцаа арилжжээ
Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 443,949 ширхэг хувьцаа арилжсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын Цахилгаан Холбоо" ХК MCH+2.97 хувиар, "Сүү" ХК SUU+2.84 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Фронтиер Лэнд Групп" ХК MDR-6.67 хувиар, "Улсын Их Дэлгүүр" ХК UID-5.16 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.
Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 10,489 ширхэг үнэт цаасыг 1.1 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.
Ингэснээр өдөр "TOP 20" индекс 19176.46 нэгж болж 0.18 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 26 тэрбум 854 сая 923,995.08 төгрөг боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ