Махны экспорт 2.8 дахин нэмэгджээ

Манай улс энэ оны эхний хагас жилд дулааны аргаар боловсруулсан болон адуу, үхэр, хонь, ямааны нийт 20320 орчим тонн мах экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 дахин өссөн дүн юм. Ингэснээр 44.9 сая ам.доллар буюу 110.6 тэрбум төгрөгийн орлого олсон байна.

Экспортын хэмжээг төрөл тус бүрээр нь ангилбал адууны мах 1.5, хонь болон ямааных 4.3, дулааны аргаар боловсруулсан нь 8.1 дахин өссөн аж. Манай улсад одоогоор мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 30 гаруй аж ахуйн нэгж байдаг юм байна. Тэд 2020 он гэхэд жилд 100 000 тонныг экспортлохоор зорьж буй ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ