"Женко Тур Бюро" ХК-ийн хувьцаа 2.68 хувиар өсчээ

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 372,188 ширхэг хувьцаа арилжсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Хөсөг Трейд" HSG+14.97 хувиар, "Женко Тур Бюро" JTB+12.68 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монноос" MNS-13.79 хувиар "Тавантолгой" TTL-4.54  хувиар  буюу  хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 19365.84 нэгж болж 1.02 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 64 тэрбум 270 сая 539 634.41 төгрөг боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ