21 компанийн 298,147 хувьцаа арилжжээ
2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 298,147 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Ремекон' (RMC+14.29%) болон 'Мерекс' (MRX+9.00%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Ариг Гал' (EER-13.89%) болон 'Ноёт Хайрхан' (NIE-11.11%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 187 ширхэг үнэт цаасыг 18.7 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр 'TOP 20' индекс 19324.23 нэгж болж 1.07 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,368,417,114,300.68 төгрөг боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ