Дөрвөн банк 128.7 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлжээ
ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсантай холбоотой 2018 онд банкны салбарт активын чанарын үнэлгээг хийсэн.
Тус шалгалтын дүгнэлтээр арилжааны банкуудад 510 тэрбум орчим төгрөгийн нэмэлт өөрийн хөрөнгө шаардлагатай болохыг тогтоож улмаар банкуудад энэ онд багтаан дээрх дутагдлыг нөхөх чиглэл өгсөн.
Тэгвэл энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн дөрвөн банк 128.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснийг Төвбанкнаас мэдээлж байна. 128.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь нэмэгдүүлэх шаардлагатай өөрийн хөрөнгийн 25.2 хувийг эзэлж буйг албаныхан онцлов.
Дашрамд дурдахад банкуудын нийт хадгаламжийн хэмжээ 11.8 их наяд төгрөгт хүрснээс 85 хувийг иргэдийнх, 15 хувийг байгууллагынх бүрдүүлж буй аж. Иргэдийн хадгаламжийн 19 хувийг, байгууллагын хадгаламжийн 32 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ