Гаалийн байгуулагын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 71 хувиар өсжээ

        2018 оны эхний хагас жилийн статистик мэдээллээр Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэрцүүлсэн орлого 4.1 их наяд төгрөг байсан бол орлогын 80.4 хувийг татварын орлого, 10.5 хувийг татварын бус орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байгаа юм. 

Тэгвэл зөвхөн гаалийн байгууллагын төлсөн татвар гэхэд энэ оны эхний хагас жилд 1.2 их наяд төгрөгт хүрч сүүлийн 5 жилийн дундаж орлогоос 71% -иар илүү төвлөрүүлсэн үзүүлэлттэй байна. 

Тодруулбал, Гаалийн татварын орлого улсын төсөвт 2013-2017 онуудад  эхний хагас жилийн байдлаар дунджаар 0.7 их наяд төгрөгийг төвлөрүүлж байсан бол энэ оны эхний хагас жилд 1.2 их наяд төгрөгт хүрсэн байна. 

Гаалийн байгууллага 2018 оны эхний зургаан сард улсын төсөвт 1.0 их наяд төгрөг төвлөрүүлэхээс 1.2 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь төлөвлөгөөг 15.7 %-иар буюу 165.3 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Энэ өсөлтөд импортын өсөлт болон онцгой албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн талаар Гаалийн Ерөнхий Газар мэдээлж байна.  

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (26.0%) тэрбум америк доллараар өссөнийг мөн бид мэдээлсэн. 

Гадаадын худалдааны нийт бараа эргэлт ийнхүү өссөнд:

  • экспорт 475.6(15.3%) сая америк доллараар, 
  • импорт 834.6 (43.4%) сая америк доллараар тус тус өссөн нь нөлөөлсөн юм. 

Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 43.4%-иар өссөн ийнхүү гаалийн татвар ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ. 

Татварын орлогын биелэлтийг өнгөрсөн оны мөн үетэй нэр төрөл тус бүрээр харьцуулж үзүүлбэл:

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 192.1 тэрбум төгрөг буюу  43.7%
  • Гаалийн албан татвар 90.2 тэрбум төгрөг буюу 42.0%
  • Архи, дарсны онцгой албан татвар  0.6 тэрбум төгрөг буюу 24.2%
  • Суудлын автомашины онцгой албан татвар  66.1 тэрбум төгрөг буюу 2.3 дахин 
  • Автобензин, дизель түлшний онцгой албан татвар  53.6 тэрбум төгрөг буюу 1.3 дахин
  • Бусад орлого  2.7 тэрбум төгрөг буюу  7.6% тус тус өсчээ.
2018 оны эхний 6 сард нийт импортод татвартай импорт 88.0%, чөлөөлөгдсөн импорт 12.0 %-ийг тус тус эзэлж байна. Татвараас чөлөөлөгдсөн импортын нийт импортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 %-иар буурсан байна.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.3 хувийг эзэлж байгаа бол импортын 67.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Хүснэгт 1. Экспорт, импорт, зарим барааны бүлгээр, сая америк доллар, хүснэгт дээр дарж томруулж үзэх боломжтой, 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ