Алсдаа нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурна
Монгол банкнаас “Инфляцийн тайлан 2018/06”-г эрхлэн гаргажээ. Энэ тайлангийн “Гадаад сектор” хэсэгт дараах дүгнэлтийг хийсэн байна:
Дэлхийн эдийн засгийн идэвхжилттэй холбоотой эрэлт сэргэж, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөөгөөр түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдлаа. Урт хугацаанд БНХАУ-ын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өсөх, нийлүүлэлтийн шалтгаантайгаар нүүрс болон төмрийн хүдрийн үнэ буурах хүлээлттэй байна.
Цаашид БНХАУ-ын эдийн засгийн өсөлт аажмаар саарч (энэ оны эхний улиралд 6.8 хувиар өссөн), гадаад эрэлт буурах хандлагатай байна. Протекционист бодлого, геополитик, хориг гэх мэт нь ОУ-ын худалдаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Хэрэв дээрх таамаг буурвал манай экспортын орлогод сөргөөр нөлөөлөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ