Монгол банкны алт худалдан авалт 356 кг-аар нэмэгджээ

Монголбанк өнгөрсөн зургаадугаар  сард 2,182 кг алт худалдан авчээ. Энэ нь  өмнөх оны мөн үеэс 356 кг-аар нэмэгдсэн гэсэн үг юм.

Тодруулбал, өнгөрсөн оны зургаадугаар сард Монголбанк 1,826 кг алт авч байсан байна.  Түүнчлэн Монголбанк 2018 оны эхний хагас жилийн байдлаар 7,1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 430 кг-аар их буюу 6 хувийн  өсөлт үзүүлсэнийг албаныхан онцлов.

Монголбанк алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авдаг бөгөөд 1 грамм тутмын алтны дундаж үнэ 100 мянга 41 төгрөгийн ханштай байдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ