Санхүүгийн салбарын шилдгүүдийг шагналаа
Монгол Улсын Үндэсний их баяр наадмын босгон дээр идэвх санаачилга, ажил үйлсээрээ шалгарч, эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргасан санхүүгийн салбарын манлайлагчдыг Төрийн одон, медаль болон салбарын шагналаар шагнасныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн өнөөдөр гардуулж, баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хорооны Захиргаа, удирдлагын газрын ахлах референт Л.Долгор “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, тус газрын орлогч дарга Д.Гэрэлчулуун “Алтан гадас” одонгоор, “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн захирал М.Энхболд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнууллаа.
Мөн Хорооны даргын тушаалаар “Тэргүүн зоос” ХЗХ-ны теллер Г.Бор, “Сонин шийдэл кредит” ББСБ-ын зээлийн эдийн засагч С.Саруул-Ундрах, “Үндэсний амьдралын даатгал” ХХК-ийн Даатгалын газрын захирал Г.Алимаа нарыг “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол өргөмжилж, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн үйл ажиллагааны газрын захирал Д.Энхзул, Мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн С.Ариунсанаа, Үндэсний амьдралын даатгал” ХХК-ийн даатгалын менежер Д.Эрдэнэчимэг, маркетингийн менежер Э.Жаргалан, актуарч С.Рэнцэнсамбуу, Хорооны Захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн О.Анхзаяа, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч Б.Төрсайхан нарыг “Хорооны жуух бичиг”-ээр шагнав.
Шагнал гардуулах үеэрээ Хорооны дарга С.Даваасүрэн, санхүүгийн салбар бол мэргэжлийн салбар болохыг онцолж, өндөр мэдлэг, ур чадвар, шуурхай, нягт гүйцэтгэл, чамбай ажиллагаа шаарддаг энэ салбарт ажиллагсад нийтээрээ тэргүүлэгчид байж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдгийг бахархан тэмдэглэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ