Дим Сам бондын нэг тэрбум юанийн өрийг төлж барагдууллаа

Засгийн газар оны эхэнд Чингис бондын 500 сая ам.долларын өрийг төлж барагдуулсан билээ. Тэгвэл өнөөдөр 2005 онд гаргасан 1 тэрбум юаний Дим Сам бондын эцсийн төлбөр болох 370.5 тэрбум төгрөгийг төлж барагдууллаа.

Монгол Улсын Засгийн газар 2018 онд үндсэн төлбөр 2.6 их наяд, хүүгийн төлбөр 1.2 их наяд төгрөг буюу нийт 3.8 их наяд төгрөг төлөх шаардлагатай. Үүнээс зургадугаар сард 753.3 тэрбум төгрөгийн гадаад, дотоод өрийг хуваарийн дагуу төлж барагдуулжээ.

ЗУРГААДУГААР САРД БАРАГДУУЛСАН ГАДААД ӨРИЙН ХЭМЖЭЭ:

Хөнгөлөлттэй гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 27.6 тэрбум төгрөг, 2012 онд гаргасан 1 тэрбум ам.долларын Чингис бондын хүүгийн төлбөрт 61.8 тэрбум төгрөг, 2015 онд гаргасан 1 тэрбум юаний Дим Сам бондын эцсийн төлбөрт 370.5 тэрбум төгрөг буюу нийт459.9 тэрбум төгрөгийн гадаад өрийг төлж барагдуулжээ.

ЗУРГААДУГААР САРД БАРАГДУУЛСАН ДОТООД ӨРИЙН ХЭМЖЭЭ:

Төсвийн алдагдал, Сайн малчин, Сайн хувьцаа хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан үнэт цааснуудын эргэн төлөлтөд 293.4 тэрбум төгрөгийг төлжээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дим Сам бонд нь гурван жилийн хугацаатай 7.5 хувийн хүүтэй байсан бол энэ сард эргэн төлөгдөж байгаа дотоодын зах зээлд гаргасан үнэт цаас нь 9.625-15.5 хувийн өндөр хүүтэй бондууд байсан. Нийтдээ зургаадугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 753.3 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлж байгаа нь зургаадугаар сард нэг цагт 1 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг барагдуулж байна гэсэн үг.

753.3 тэрбум төгрөг бол зөвхөн нэг сард төлсөн мөнгө. Өрийг төлөхдөө Сангийн яам Засгийн газрын санхүү мөнгөн хөрөнгийг оновчтой болгох, төсвийн сахилга батыг сайжруулах арга хэмжээг авснаас гадна санхүүгийн үр ашигтай, оновчтой удирдлагыг хэрэгжүүлж арилжааны нөхцөлтэй өндөр хүүтэй өр, зээл тавихгүйгээр амжилттай шийдэж чадсан” гэлээ.

753.3 тэрбум төгрөгөөр бид юу хийж болох байсан бэ гэвэл 700 км гаруй автозам барих мөн цэвэрлэх байгууламж барихад хангалттай хүрэлцэх мөнгийг бид өнөөдөр гадаад, дотоод нийт өрөндөө төллөө.

2017 оныэцэст 22.7 их наяд төгрөг байсан Монгол Улсын Засгийн газрын өр 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж буурлаа. Өөрөөр хэлбэл, он гарсаар Монгол Улс 500 сая ам.долларын Чингис бонд болон Дим Сам бондын төлбөрүүдийг бүрэн барагдууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ