"Инфляцийн төлөв байдлын тайлан"-г танилцууллаа

Монголбанк, Монголын Банкны Холбоотой хамтран арилжааны банкуудын эрсдэлийн удирдлага, судалгаа шинжилгээ хариуцсан болон бусад холбогдох мэргэжилтнүүдэд зориулан 2018 оны 2-р улирлын 'Инфляцийн төлөв байдлын тайлан'-г танилцууллаа.

Инфляцийн тайлан нь улирал бүр гардаг бөгөөд Төв банкны олон нийттэй харилцах харилцааны гол арга хэрэгслүүдийн нэг болдог. Тус тайланд эдийн засгийн гадаад орчны гол өөрчлөлтүүд, дотоод эдийн засагт өрнөсөн үйл явдлууд, цаашдын төлөв байдлын талаарх шинжилгээнүүдийн үр дүнг тоймлодог билээ. Та бүхэн инфляцийн тайланг Монголбанкны веб хуудасны 'Мөнгөний бодлого цэс'-нээс буюу эндээс татаж авч, унших боломжтой.

Төв банк нь инфляцийн тайлан гарсан тухай бүрт санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүд болон сэтгүүлчид, оюутнуудад танилцуулж, тэдэнд хандсан сургалт семинаруудыг тогтмол зохион байгуулж, макро эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар нээлттэй ярилцах, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг бий болгохоор зорьдог билээ.

Иймд 2-р улирлын инфляцийн тайланг олон нийт, сэтгүүлчдэд зориулж 7-р сарын 6-ны өдөр танилцуулахаар төлөвлөж байгаа ба Та бүхэн оролцох хүсэлтэй бол Монголбанкны 310119 утсаар холбогдож мэдэгдэх боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ