“Moon dance” латин формейшн бүжгээр ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Австрийн Вена хотноо Дэлхийн бүжгийн спортын холбооны латины формейшн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.
Латин Формейшн бүжгийн 2024 оны ДАШТ-нд Монгол улсаас оролцсон хоёр багийн нэг “Moon Dance” хамтлаг амжилттай оролцож хүрэл медаль, цомын эзэн боллоо. Тус хамтлаг 10 дахь удаагаа ДАШТ-д оролцохдоо сүүлийн гурван жилд мөнгө, мөн хүрэл медаль хоёр дахь удаагаа хүртсэн амжилт үзүүлэв.
Энэхүү тэмцээний финалын шатанд үлдсэн зургаан хамтлагийн хоёр нь Монгол байжээ. Тодруулбал, Герман, Австри, Монголоос тус бүр хоёр хамтлаг шилдэг зургаад шалгарсан аж.
Тэгвэл шилдэг зургаад шалгарсан Монголын өөр нэг хамтлаг болох “Стар”-ынхан дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Дэлхийн хэмжээний босго өндөр тайзнаа эх орноо сурталчлах зорилгоор “Монгол хийморь” хэмээх бүжгээ толилуулсан тэд уг бүжгээ “Монголд зочлох жил”-тэй холбогдуулан дэглэжээ. Тус хамтлагийн хувьд ДАШТ-д 12 дахь удаагаа оролцохдоо гурван удаа финалд шалгарсан нь энэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ