"Тэнүүн-Огоо" компани хохирол барагдуулсан, цаашид үйл ажиллагаа явуулахгүй гэв

"Ногоон автобусны" нээлттэй сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд улсад учруулсан хохирлыг барагдуулж буй эсэхийг тодруулав. Энэ талаар "Тэнүүн-Огоо" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат "Манай компани хохирлын үнэлгээний төлбөрт компанийн бүх үл хөдлөх хөрөнгүүдээ шилжүүлж, хохирол барагдуулж байгаа. Тиймээс цаашид үйл ажиллагаагаа явуулахгүй.  Нийтийн тээврийн үйлчилгээ явуулах боломжгүй болж байгаа" гэсэн юм. 

Тус компани 77.2 тэрбум төгрөгийг улсад төлсөн аж. 

Түүнчлэн тус компанийн хашаанд 100 ширхэг автобус байгааг компанийн төлөөллүүд хэллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ