"Улаанбаатар марафон 2024"-ийн гүйлтийн замын маршрут
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд болно.
Тус гүйлтийн тэмцээний замын маршрутыг танилцуулж байна.
1.5 км
Энэ төрөл нь гэр бүл болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төрөл бөгөөд хамтдаа гайхалтай дурсамжийг бий болгох, гэр бүлийн гишүүд, найз нөхөд нэгнээ хүлээж, дэмжиж, бие биедээ туслах зарчмаар бариандаа орж, тухайн өдрийг гайхалтай өнгөрүүлэх боломжийг олгодог.
Хураамж: 5,000 төгрөг
5 км-Эрүүл мэндийн гүйлт
Хэрвээ та анх удаа гүйх гэж байгаа бол энэ төрөлд бүртгүүлэх нь хамгийн тохиромжтой. Гүйлтийн спортоор хичээллээд удаагүй эсвэл тодорхой хэмжээнд спортоор хичээллэдэг, фитнест явдаг хүмүүст энэ төрөлд бүртгүүлэхийг зөвлөж байна.
Хураамж: 5,000 төгрөг
10 км
Гүйлтийн спортоос таашаал авдаг, амьсгалаа зөв хуваарилж сурсан, зөв тактиктай гүйдэг хүмүүс энэ төрөлд гүйх нь төгс сонголт юм. Учир нь 10км нь маш их тэвчээр шаарддаг атлаа нэг мэдэхэд л дуусчихдаг онцлогтой.
Хураамж: 30,000 төгрөг
21 км-Хагас марафон
Энэ төрөлд урьд нь марафонд гүйж байсан туршлагатай, дор хаяж 2-3 сар бэлтгэл хийсэн хүмүүс оролцвол зохистой. Та зориулалтын гутал, хувцас, тоноглол зэргийг шаардана.
Хураамж: 50,000 төгрөг
42 км-Марафон
Бэлтгэлийнхээ үеэр дор хаяж 21 км 95 м-т хэд хэдэн удаа гүйж үзсэн хүмүүс энэ төрөлд гүйхээр сонгодог. Хэрвээ өөрийнхөө хязгаарыг эвдэж энэ төрөлд амжилттай гүйж чадах юм бол таны амьдрал тэр чигтээ өөрчлөгдөнө гэж үздэг билээ.
Хураамж: 60,000 төгрөг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ