Нярай болон хөхүүл ээжид зориулсан "Бүүвэй өртөө"-ний нээлт болно

Сүхбаатарын талбайд

10:00 цагт Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал болно.

Пума зочид буудалд

10:00-12:00 цагт "Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл судалгаа-II"-ын дүнг танилцуулна.

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан болно. 

10:00 цагт "YOUTH MONGOLIA" залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулагдана. 

11:00 цагт “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хэвлэлийн хурал зохион байгуулна.

ҮСХ-ны байранд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний дөрвөн сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт "Өргүй монгол хөдөлгөөн", "Зээлтэй иргэдийн холбоо"-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

11:40 цагт Богд хааны ордон музейд “Бурхан багшийн лагшин эрдэнэс” залрах гэж байгаа талаар мэдээлнэ.

13:00 цагт Нийслэлийн аялал жуулчлалын газар болон Бөөгийн холбоодын нэгдлээс Монгол Улсад дэлхийн 28 улсын бөө оролцсон томоохон фестиваль зохион байгуулах талаар мэдээлэл өгнө. 

14:30 цагт Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Хавдаргүй Монгол" төслийн хүрээнд бүх сумын эмнэлгийн эмэгтэйчүүдийн төрөх орыг шинэчлэх ажил эхэлсэн талаар мэдээлнэ.

Чойжин ламын сүм музейд

14:00 цагт Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод байрлалтай музейнүүдийн “Музей боловсрол, судалгааны төлөө” өдөрлөг болно. 

Дарь-Эхийн нэгдсэн эмнэлэгт

15:00 цагт Нярай болон хөхүүл ээжид зориулсан "Бүүвэй өртөө"-ний нээлт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ