Онцгой байдлын байгууллагын өдөрлөг болно

Тавдугаар сарын 16-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: Төрийн ордонд: Шинжлэх ухааны ажилтнуудын 2 дугаар их хурал болно.

10.00-13.00 цагт: СЭЗИС-д: СЗХ-ноос компани, ААН-үүдийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарын зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

11.30-13.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулсан “Алба сурталчлах өдөрлөг”, албан хаагчдын үзүүлэх тоглолт болно. Утас:86150069.

11.00 цагт: ХЭҮК-т: Төлөөлөн нэхэмжлэл гаргах замаар хохирогчдын хохирол барагдуулах талаар хэвлэлийн хурал зарлажээ. Уас: 9902-8438.

 

11.30 цагт: Төрийн ордны баруун талд: “ШИНЭ” намаас т өр, засагт шаардлага хүргүүлнэ. 

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.00 цагт: АН-ын дэргэдэх Хүний эрхийн хорооноос  УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахад анхаарах талаар бусд нам, эвсэлд шаардлага, уриалга хүргэнэ.

 

11.30 цагт: “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-аас зарим улс төрийн намуудын сонгуулийн эрхийг цуцлах талаар мэдээлнэ. 

13.00 цагт: УИХ-ын түр хорооны хуралдаантай.

 

14.00 цагт: “Мишээл Экспо” төвд: ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID), Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газраас “IREEE: Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг” олон улсын анхдугаар үзэсгэлэн, хурал зохион байгуулна.

 

-Сэлэнгэ аймагт: “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024"-ын үйл ажиллагаа "Илүү их уншъя" уриатай эхэллээ.

-УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ. Тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ