835 иргэний нэрээр хуурамч баримт бүртгүүлж, 1.3 тэрбумын буцаан олголт авчээ

НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэж, 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хууль бусаар авчээ. Ингэхдээ таван жилийн турш авсан бөгөөд тус хэрэгт холбогдох бүлэг иргэдийг ТЕГ-аас илрүүлсэн байна.

Энэ хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирлыг төлүүлэхээр болж, иргэн "Г"-д хоёр жил зургаан сар хорих ял оноожээ. Харин бусдыг нь 5-6 сая төгрөгөөр торгож, 1-2 жилээр зорчих эрхийг хязгаарласан байна.

Тодруулбал, тухайн иргэд таван жил үйл ажиллагаа явуулаагүй таван компанийн нэр дээр борлуулалт хийсэн гэх мэдээллийг татварын бүртгэлийн системд оруулжээ. Ингэхдээ 14,180 ширхэг хуурамч баримтыг үйлдэж, 835 иргэний нэрээр и-баримтын нэгдсэн системд бүртгүүлсэн бөгөөд тэдгээрийн дансаар дамжуулж НӨАТ-ын урамшуулал болох 1 тэрбум 318 сая төгрөгийн буцаан олголтыг авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ