Сэтгүүлч А.Баярмааг үргэлжлүүлэн хорих саналаас татгалзаж, хилийн хориг, хязгаарлалт тогтоолоо

Сэтгүүлч А.Баярмааг 02 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах шүүгчийн захирамжийн дагуу 05 дугаар сарын 05-ны өдөр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлсэн.

Улмаар прокуророос яллагдагч А.Баярмаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, оргон зайлж болзошгүй, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлүүдээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн.

Шүүх прокурорын гаргасан санал, яллагдагч түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэргийн материалд авагдсан баримтуудтай танилцаад яллагдагч А.Баярмаад таслан сэргийлэх арга хэмжээний хамгийн хүнд төрөл болох цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Хэргийг сануулахад, цагдаагийн байгууллагаас иргэн А.Баярмааг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалган ажиллагааг явуулж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    зочин (127.0.0.1)
    ямар ч үндэслэлгүй хүнийг сүр бадруулан барих ямар шаардлагатай юм бэ. олон нийт байгаагүй бол суллахгүй байж. мэдээлэл ил болсноор монголчууд бие биенээ хамгаалдаг болжээ.
    2024 оны 05 сарын 09 | Хариулах