Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 193 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 145 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Түүнчлэн эрүүгийн 881 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, есөн хэргийг хаах, хоёр хэргийг нэгтгэх, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 858 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн хэргүүлсэн хэргүүдээс дурдвал,
- Архангай аймгийн Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтан “Ц” нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагадаа хохирол учруулсан гэх,
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилтан “А” нь хууль бус дүгнэлт гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болсон гэх,
- Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ажилтан “А” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх,
- Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга “А” нь албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэх,
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг дарга “Б” нь бусдаас хахууль авсан гэх,
- Сүхбаатар дүүргийн прокурорын газрын удирдах албан тушаалтан “Х” нь бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг,
- Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга “Б” нь бусдаас хахууль авсан,
- Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн ажилтан “И” “Ө” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ