Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг баривчилжээ

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн "Т"-г өнгөрсөн сарын 28-нд БНСУ-аас Чингис хаан олон улсын нисэх буудалд буух үед нь баривчилжээ.

Энэ талаар ЦЕГ-аас "Шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Т-г “Шувуу” ажиллагааны хүрээнд БНСУ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд ирэхэд нь баривчиллаа. Улмаар шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан" гэж мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ