СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ голд осолдсон 36 настай эрэгтэйг эрэн хайж байна

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багийн "Сэлэнгэ гүүр" гэдэг газарт иргэн Ч “Сэлэнгэ” голд осолдсон тухай дуудлагыг цагдаагийн байгууллага тавдугаар сарын 02-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид Ч /36 настай, эрэгтэй/-ийг анх осолдсон Сэлэнгэ мөрний гүүрнээс зүүн хойд зүгт “Арван цагаан худаг” гэдэг газар хүртэл 14 км-т, 2 удаа завиар урсаж, 10 км-т голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ