Иргэн хашааныхаа шар өвсийг цэвэрлэх зорилгоор шатаасны улмаас гал түймэр гарчээ

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд өнөөдөр 14:40 цагт шар өвс шатсан дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 0.7 га газрын шар өвс шатаж, байсныг бүрэн унтраагаад байна.

зураг

 

Иргэн хашааныхаа шар өвсийг цэвэрлэх зорилгоор шатаасны улмаас гал түймэр гарчээ.

Ногоон бүс, зуслан, гэр хорооллын айл өрхүүдийг шар өвс шатаахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 36 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

 

Эх сурвалж: НОБГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ