АНУ-ЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯАМТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны наймдугаар сард АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, шууд нислэгтэй болох боломжийг бүрдүүлсэн.
Үүний хүрээнд өнөөдөр /2024.04.26/ хоёр улс хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангаж “Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээлэл болон түүнд хамаарах АНУ-ын аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ”-г Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний аюулгүй байдлын яамны тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны дэд дарга Гари Ренфроу нар байгууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ