Иргэдийн төлөөллөөс Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж буй талаар мэдээлэл хийнэ.

 Дөрөвдүгээр сарын 26-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт үргэлжилнэ.

09.00 цагт: “Улаанбаатар” зочид буудалд Монгол Улсад Эмэгтэйчүүдийн хорих ангиас бэлтгэл хурандаа Д.Дэнсмаа агсны нэрэмжит “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ба эмэгтэйчүүд” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Энэ үеэр Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй бүсгүйчүүдийн гар урлалын үзэсгэлэнг дэлгэх юм. Утас: 9888-7000.

10.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: Нийгмийн даатгалын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

11.00 цагт: “Чингис хаан” Үндэсний музейд: ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон улсын Түрэг академийн хамтарсан судалгааны багийн илрүүлсэн гэрэлт хөшөөний нээлтийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

10.00-11.00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд: Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэлийн хамтран зохион байгуулдаг “ULAANBAATAR ARTWEEK 2024”-ийн талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 11327474, 9924-1885.

09.00-15.00 цагт: “Корпорэйт конвешн” төвд: Монгол Улсад Ус цаг уурын алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээ болно. "Ус цаг уур, орчны судалгаа-суперкомпьютер” эрдэм шинжилгээний хурал, 100 жилийн ойн баярын хурал болно. Утас: 9090-5567.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.00 цагт: Иргэдийн төлөөллөөс Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж буй талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Оюуны өмчийг хамгаалж, үр шимийг хүртэх соёлын экспорт хийхэд туслах үйл ажиллагаа эхэлж буй талаар оюуны өмчийн зуучлалын “Art Exchange Hub” компани, хуульч Э.Болорчулуун, хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших /Өөжгий/, СГЗ шог зураач С.Цогтбаяр, УГЗ хөгжмийн зохиолч Б.Долгион нар мэдээлнэ. Утас: 8011-0615.

12.00 цагт:  Монголын зээлтэй иргэдийн холбооноос: Ипотекийн зээлийн шимтгэл 1 хувийг авах ёсгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байтал банкууд хэрэгжүүлэхгүй байгаа талаар мэдээлэл өгнө.

 

14.00-17.00 цагт: СЕХ-нд: Монголын Хуульчдын холбоо, СЕХ, Монголын Өмгөөлөгчдийн холбоо хамтран “УИХ-ын сонгуулийн эрх зүйн орчин, хууль хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулна. 

17.00 цагт: АТГ-ын гадаа иргэдийн төлөөллөөс  "Рио тинто” компаниас авлига авсан байж болзошгүй УИХ-ын 21 гишүүнийг шалгуулах өргөдлийг"-иргэд хүлээлгэн өгөх талаар хэвлэлийн хурал хийнэ.

-УБТЗ ХНН-ийн 75 жлийн ойн өдөрлөг болно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ