Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ
Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүмүүс угаартсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.
Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж ажиллахад Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартсан байдалтай байсан тул эмнэлгийн байгууллагын яаралтай тусламжийг үзүүлсэн байна.
Харамсалтай нь хүүхэд нас барсан бөгөөд эмэгтэйг эмнэлгийн байгууллагад хүргэжээ. Одоо ээжийн биеийн байдал тогтворжин ухаан орсон байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ