Хүүхэд залуучуудын театрын нээлт өнөөдөр болно

Хүүхэд залуучуудын театр 1967 онд байгуулагдаж, 1997 онд хувьчлагдаж үгүй болсон байв. Тэгвэл тус театр өдгөө 27 жилийн дараа хөшгөө дахин нээж, хүүхэд залуучуудад уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ.  

Уг театрын бүтээн байгуулалтын ажил 2018 онд эхэлсэн бөгөөд анх одоогийн хотын дарга Х.Нямбаатар өөрийн сонгогдсон тойрогтоо дүүргийн соёлын төв нэрээр төсөвт суулгуулж, газар чөлөөлөлтийг нь шуурхайлж, шавыг нь тавьж байжээ.

Улмаар 2021 оны 06 дугаар сарын 01-нд Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчимд баригдаж буй дүүргийн соёлын ордныг Хүүхэд, залуучуудын театр болгон үйл ажиллагааг нь өргөтгөх шийдвэр гарч байв. Тэгвэл тус театр өнөөдөр буюу 25-ны пүрэв гарагт үүдээ нээж, хөшгөө татахад бэлэн болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ