Баян-Өлгий аймгийн газар усны нэр өөрчилсөн дарга нарыг шүүнэ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудыг өнөөдөр /2024.04.25/ шүүнэ. Хууль бусаар газар орны нэр өөрчилсөн” гэх 14 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болно гэдгийг хуулийн байгууллагаас мэдээллээ.

Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн нэрийг өөрчилж казахаар нэрлэх болсон гэх хэргийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагаас 2020 онд аймгийн ИТХ-ын болон Засаг даргын тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэлийг шалгаж, газар орны нэр өөрчилсөн гэдгийг тогтоосон байдаг.

Хэрэгт холбогдсон 14 хүнийг Эрүүгийн хуулийн 19.16.1 дэх заалтын "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн" гэх заалтын дагуу  яллагдагчаар татсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ