Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн болно

Гуравдугаар сарын 29-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.30 цагт: “Туушин” зочид буудалд: Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгтэй. Хэлэлцүүлэгт парламентын болон эдийн засгийн сэтгүүлчдийг урьжээ.

09.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 9191-5340, 8911-9482.

10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

12.00 цагт: ОБЕГ-т: УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Улаанбаатар дахь Русский Дом буюу РЦНК-д: ОХУ-ын Сочи хотноо болсон “Дэлхийн Залуучуудын Их наадам”-д Монголын 100 гаруй залуус амжилттай оролцоод ирсэн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8807-6477.

13.00 цагт: МҮЭ-ийн СТО-нд: Шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. 

 -“Мишээл Экспо” төвд: “Улаанбаатар барилга-2024” үзэсгэлэн нээгдээд байна.

-Архангай аймгийн Цэцэрлэг хотод ЦХХХЯ-наас "Цахимд хэвшье" үйл ажиллагаа зохион байгуулна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ