Төрийн байгууллагууд албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтөлж эхэллээ

2015 онд батлагдсан Монгол хэлний тухай хуулийн нэг заалтыг 10 жилийн дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгасан. Хууль батлагдсанаас хойш бэлтгэл хангуулахаар хугацаа өгсөн   энэ заалт нь "Төрийн захиргааны бүх шатны байгууллагууд албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хөтөлнө" гэсэн зохицуулалт. 
Хуулийн энэ заалт 2025 оны ажлын эхний өдөр буюу нэгдүгээр сарын 2-ны өдрөөс хэрэгжиж эхэлснийг зарим байгууллагууд мэдээлжээ. Тухайлбал: 

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл 2025 оны 1-р сарын 2-ны өдрийн анхны албан бичгээ хос бичгээр хөтөлснөө цахим хуудасны мэдээлжээ.Мөн Засгийн газрын хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил" болгон зарласантай холбоотой хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргасан бөгөөд уг захирамжийг мөн хос бичгээр хөтлөн мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ