Нийслэлд цэргийн бүртгэл эхэлнэ

Нэгдүгээр сарын 6-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

 

10:00 цагт: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болно.

14:00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

15:30 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

-УИХ-ын даргын 2024 оны 42, 85 болон 109 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.

-Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-нд зохион байгуулна.

-Нэгдүгээр сарын 25-26-нд болох Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээний бүртгэл энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс ТЕГ-т хүлээн авч байна.

 

-Энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой. 

-Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүллэгийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл гарна.

 

Орон нутагт:

УИХ-ын Тамгын газар, Ёс зүй, дэгийн байнгын хороо, Ёс зүйн хорооноос томилсон ажлын хэсэг энэ сарын 5-7-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллаж, Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаа, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцана.

Булган аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах "Цодгор хүү-2025" тэмцээн энэ сарын 6-7-нд болно.

 

Завхан аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Цодгор хүү-2025” тэмцээн энэ сарын 6-7-нд болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ