АН: МАн мөрийн хөтөлбөр уншдаггүй сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах замаар сонгуульд ялж ирсэн.

АН-ын дэд дарга Ж.БАЯРМАА:

-Монгол Ардын нам сүүлийн хоёр сонгуулиар дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан. Ялалт байгуулахад нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс бий. Зүй нь мөрийн хөтөлбөрөөр уралдаж, түүгээр сонгогчдын саналыг авах ёстой. Гэтэл МАн мөрийн хөтөлбөр уншдаггүй сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах замаар сонгуульд ялж ирсэн.

МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжээгүй. Мөрийн хөтөлбөрөө олон нийтэд нээлттэй танилцуулж санал авсан мэт харагдаж байгаа ч тэнд байгаа саналуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгахгүй орхигдуулсан асуудлууд ч байна.

Гоё, худал амлалт амлаж, хэрэгжилт дээр ор тас мартаж орхисон байгаагаас харж болно. Амлалтын хэрэгжилт 70 хувьтай гэж дүгнэсэн. Түүгээр ч зогсохгүй Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар амьдралын чанар дундаж анги 90 хувьтай гэж гарсан болохыг танилцуулсан. Амьдралын чанар 90 хувьд хүрсэн бол нийт сонгогчид сайхан амьдрах ёстой. Гэтэл бодит амьдрал дээр айлуудын хөргөгч хоосон байна. Тухайлбал, иргэдийн орлогыг нэмэгдүүлж ядуурлыг хоёр дахин бууруулна. Өнөөдөр ард түмний амьдрал эсрэгээрээ байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ