БНХАУ-тай хамтарч цөлжилттэй тэмцэх төсөл хэрэгжүүлнэ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах төсөл”-ийн солилцох захидалд Сангийн сайд Б.Жавхлан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань нар 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зуржээ. 


  
Энэ төслийг хэрэгжүүлснээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд хоёр улс хүлээсэн үүргээ биелүүлэх, бүс нутгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлж ойжуулалтын нэмэгдүүлж ойн санг есөн хувьд хүргэх үр дүнтэй төсөл юм байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ