Бангкок, Паттайя хотод халаасны хулгай хийдэг таван монгол иргэнийг баривчилжээ

Бангкок, Паттайя хотуудад халаасны хулгай хийдэг Монголын таван иргэнийг жуулчны цагдаа, Цагаачлалын алба баривчилжээ.

Хятадын жуулчин 71 настай Сун Юэйинг Паттая дахь зах дээр явж байхдаа халаасны хулгайд өртсөн гэж Нонгпругийн цагдаад мэдүүлсний дараа гуравдугаар сарын 11-нд мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн байна. Хулгайч нар хохирогчийн 21 мянган юань, 1800 Тайланд баттай түрийвчийг нь хулгайлсан байна.

Баривчлах албаныхны мэдээлснээр сэжигтнүүд хэргийн газар багаар ажиллаж байжээ. Тэд эхлээд бай болох хохирогчийг хайж, цүнхийг нь нууцаар нээхийн тулд шүхэр ашигладаг байв. Мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүд Бангкок, Паттайя хотын аялал жуулчлалын төв, худалдааны төв, BTS Skytrain буудал зэрэг газруудад ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

Жуулчны цагдаа, Цагаачлалын албаны хамтран ажилласнаар өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр Бангкок хотын Он Нут дүүрэгт байрлах зочид буудлаас Монголын дараах таван иргэнийг баривчилжээ. Сэжигтнүүдийн гурав болох 32 настай Н, 25 настай Г, 24 настай А нарыг Паттая мужийн шүүхээс баривчлах тогтоолын дагуу хориод байна. Гурвуулаа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, Паттая хотод хятад жуулчны эд зүйлсийг авсан гэжээ.

Таван сэжигтний визийг хүчингүй болгож, Тайландын хар жагсаалтад мөн оруулжээ.  Одоогоор тэднийг албадан гаргах ажиллагаа явагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ