Эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг ЦАХИМД оруулна

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүдээс Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцууллаа.

Тэрбээр эрүүл мэндийн долоон төрлийн үйлчилгээг цахимд оруулж байгаа талаар “Эрүүл мэндтэй холбоотой долоон төрлийн үйлчилгээг цахимд оруулж, И-Монголиа системд нэвтрүүлэх гэж байна. Эхний ээлжинд эмийн жорыг цахимд оруулах үйлчилгээг нэвтрүүлсэн. Мөн дүрс оношилгооны дүгнэлтүүдийг И-Монголиа системд орууллаа. Иргэд үүнийг өөрийн зөвшөөрлөөр бусад эмнэлэгт харуулах боломжийг нээж өгч байна. Мөн шинжилгээний хариуг авахаар дахин эмнэлэгт очихгүй байх зорилгоор шинжилгээний хариуг тухайн иргэний И-Монголиа дахь хуудсанд байршуулна. Тавдугаар сарын 4-нөөс эхлэн эдгээр мэдээллийг И-Монголиа системд бүрэн нэвтрүүлж, ашиглах боломж бүрдэнэ” гэлээ.

Ингэснээр иргэд эмчийн жорыг заавал цаасан дээр бичүүлж, эмийн сан руу явах шаардлагагүй болж байгаа юм. И-Монголиа системийн архив руу орж тухайн иргэнд нэг жилийн дотор бичсэн эмийн жорыг харах боломжтой болжээ.

Түүнчлэн дээрх системд хүүхдийн вакцины мэдээлэл, жирэмсэн эхийн карт зэрэг мэдээллийг оруулах аж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ