ШУУРХАЙ: Зарим аймгууд ЕБС-ийн хичээлийг ЦАХИМД шилжүүлж байна

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зарим аймгууд ерөнхий боловсролын сургуулиудын хоёрдугаар ээлжийн хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Одоогоор Өмнөговь аймгийн шийдвэр баталгаажсан бөгөөд цас ихээр орсон бусад аймаг, сумдын сургуулиуд ч дотоод зохицуулалтаар үдээс хойшхи хичээлийг цахим болгож байгаа аж.

Гэхдээ энэ шийдвэр зөвхөн өнөөдөр хамаарах аж.

Харин эцэг эхчүүдийн зүгээс энэ шийдвэрийг дэмжиж байгаа бөгөөд зарим аймгийн тус шийдвэрийг 2 хоног үргэлжлүүлэх санал гаргаж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ