Даланзадгад-Мандалговь-Цогтцэций чиглэлийн автомашины гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Цаг агаарын нөхцөл байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн тул 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 18:00 цаг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр түр хязгаарлалаа. 

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 2-р ээлжийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх Аймгийн Онцгой комиссын шийдвэр гарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ