МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирлаар Г.Гэрэлийг томилов
Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт өчигдөр /2024.03.25/ болж, Г.Гэрэлийг томилжээ. Тус сонгон шалгаруулалтад Ц.Ганхуяг, С.Адъяасүрэн, Р.Гандиймаа, Г.Чоглоонамжил, С.Баярмөнх, Г.Гэрэл, Э.Бат-Эрдэнэ, Т.Батзориг, Д.Наранцэцэг, О.Гомбожав гэсэн 10 хүн нэр дэвшсэн байна. Нэр дэвшигч Г.Гэрэлийн хувьд бусад нэр дэвшигчээс нэг, хоёрдугаар шатанд хамгийн өндөр оноогоор шалгарчээ.
Тэрбээр тус телевизийн "Өглөө хөтөлбөр"-өөс анхлан гараагаа эхэлсэн бөгөөд дэд захирлаар ажиллаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ