Гэр шатаж, 27 настай эмэгтэй нас баржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны Зээлийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 06:59 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:11 цагт очиход 5 ханатай гэр бүрэн шатаж нурсан байжээ. Улмаар 20 минут ажиллаж галыг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн С /27 настай, эмэгтэй/ өртөж нас баржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ