Азийн хамгийн том хүнсний үзэсгэлэн “FOODEX JAPAN 2024”-нд Монгол орныг танилцууллаа

Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзлэх бөгөөд уул уурхайн салбар нь эдийн засгийн ихээхэн хувийг бүрдүүлдэг.

Иймд уул уурхайгаас хэт хамааралтай байдлаас гарахын тулд аж үйлдвэрийг төрөлжүүлэх шаардлагтай. Үүний тулд мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн менежмент, технологийг нэвтрүүлэх, сайжруулахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм.

Эдгээр нөхцөл байдлаас үүдэн ЖАЙКА нь Монгол Улсын Засгийн газар, МХҮАТ болон Монгол-Япон хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран 2024.3.5-3.8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “FOODEX JAPAN 2024” үзэсгэлэнд Монгол павильон гаргаж оролцоход дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.

Монголын павильонМонголын павильон

Моголын павильонтой танилцаж буй Монгол улсаас Япон улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газрын дарга Я.ЭрдэнэсайханМоголын павильонтой танилцаж буй Монгол улсаас Япон улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газрын дарга Я.Эрдэнэсайхан

Монголын павильоны зохион байгуулагчаар ажилласан Жайка-гийн Сайн дурын гишүүн Като Хидео болон Дохи Мизүки Монголын павильоны зохион байгуулагчаар ажилласан Жайка-гийн Сайн дурын гишүүн Като Хидео болон Дохи Мизүки

“FOODEX JAPAN” нь Азидаа хамгийн томд орох хүнс, хүнсний үйлдвэрлэл, шингэн хүнсний үзэсгэлэн гэдэг утгаараа хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид цуглан, мэдээлэл солилцож, бизнесийн яриа хэлэлцээ өрнүүлдэг. Энэ удаагийн Монгол павильонд хүнс үйлдвэрлэлийн салбарын Монголын 5 аж ахуй нэгж үзэсгэлэнгээ гарган оролцож, тус бүр 100-400 аж ахуй нэгжтэй нэрийн хуудсаа солилцож, бизнесийн яриа хэлэлцээ өрнүүлсэн юм. ЖАЙКА нь Монголоос оролцож буй аж ахуй нэгжүүдэд үзэсгэлэнд оролцох чиглэлээр болон маркетинг, экспортын чиглэлээр техникийн дэмжлэг үзүүлсэн.

Үзэсгэлэнгийн эхний өдөр (2024.3.5 14:00-14:40) зохион байгуулагдсан “Монголын байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн” сэдэвт семинарт Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖАЙКА-ийн бизнесийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Накамура Ко нар оролцож, илтгэл тавьсан юм.

Монгол орныг танилцуулах семинарын үеэр Жайка-гийн бизнесийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Накамүра Ко-гийн илтгэлМонгол орныг танилцуулах семинарын үеэр Жайка-гийн бизнесийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Накамүра Ко-гийн илтгэл

Энэ удаагийн үзэсгэлэнд оролцсон 5 аж ахуй нэгжийн зүгээс “Худалдааны компани төдийгүй супермаркет, ресторануудад бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцуулснаар шууд экспорт хийх боломж нэмэгдсэн.”, “Японоос гадна Хятад, Солонгосын компаниудтай бизнесийн яриа хэлэлцээ хийж чадсан.”, “Өөрсдөө ирснээр Японы зах зээлийн талаар илүү ойлголттой болсон” зэрэг эерэг сэтгэгдэл олон байлаа.

Мөн энэ удаагийн үзэсгэлэнд Монгол павильон гаргахад зохион байгуулагчаар ажилласан ЖАЙКА-ийн сайн дурын гишүүн Като Хидео, Дохи Мизүки нарын зүгээс Монголоос бүтээгдэхүүн экспортлоход тулгамдаж буй асуудлыг дараахь байдлаар харж, зөвлөсөн байна.

  1. Японд хэрхэн бизнес хийх талаарх ойлголтоо сайжруулах
  2. Японы зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, сэтгэл татам бүтээгдэхүүн хөгжүүлэх
  3. Далайд гарцгүй орны тээвэрлэлтийн асуудал

Үүнээс эхний хоёр асуудал нь маш чухал асуудал бөгөөд Японтой тогтвортой бизнес хийхийн тулд юуны өмнө Японы талаарх ойлголтоо тэлж, зорилтот зах зээлдээ нийцүүлэх нь чухал гэсэн юм. Мөн “FOODEX JAPAN”-д оролцсоноор Японы зах зээлд нэвтрэх үүд хаалга нээгдсэн гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд хэрэв үнэхээр Японы зах зээлд нэвтрэхээр зорьж байгаа бол Япон хэл, бизнесийн ёс зүйн талаарх ойлголттой байх шаардлагатай. Мөн урт хугацааны хэтийн төлөвийг харж, “Японы зах зээлд заавал гарна.”гэсэн тууштай зорилготой байх хэрэгтэй. “FOODEX JAPAN” нь дөнгөж эхний алхам гэж ойлгож болно. гэж онцоллоо.

ЖАЙКА нь цаашид ч “FOODEX JAPAN” болон бусад үзэсгэлэнгүүдэд оролцоход хамтран ажиллах зэргээр Монгол, Японы аж ахуйн нэгжийн бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

Үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжүүд:

Норд Роуд ХХК

Хушны самар

Монголын эрс тэс уур амьсгалтай орчинд ургадаг, 100 хувь байгалийн гаралтай “хуш модны самар”-ыг боловсруулдаг. Хушны самар нь хүний бие зайлшгүй авах шаардлагатай сайн өөх тос болох омега 3,6,9, эслэг,аминхүчлээр баялаг бөгөөд дархлаанд сайн нөлөөтэй. Тус компани нь байгальд ээлтэй гэдэг утгаар хуш модыг үржүүлэх, ойжуулахад анхаарч ажилладаг бөгөөд Герман, Итали, Испани, Турк, Солонгос улсуудад экспортлосон туршлагатай.

Их Үрчин ХХК

Хушны самар

Хуш мод нь өвөл -40 хэм , зуны улиралд +40 хэм хүрдэг Монголын эрс тэс уур амьсгалд ургадаг. Энэхүү нөхцөлд тэсвэртэй ургасан хушны самар нь нүүрс ус, 17 төрлийн аминхүчил болон витамин A, B, B12, C, D, E, P агуулдаг. Тус компаний бүтээгдэхүүний брэнд нэр нь “Цөмөөхэй” юм.

Майнд Теч ХХК

Рапсын тос

Монголын Рапсын тос нь Наранцэцэгийн тосноос ялгаатай. Майнд Теч ХХК-ний Рапсын тос нь генийн өөрчлөлтгүй тосны ургамлыг шахалтын аргаар гаргаж авсан, химийн ямар нэг боловсруулалт ороогүй гэдгээрээ онцлогтой. Рапсын тос нь ханаагүй тосны хүчил омега 3,6,9 болон витамин E, K агуулдаг.

Глобал Номадик Продактс ХХК

Сарлагийн шар тос

Сарлаг нь далайн түвшнээс дээш 1,600 метрийн өндөрт бэлчээрлэж, талаас дээш хувь нь эмийн ургамлын ангилалд багтдаг байгалийн ургамлаар идээшилдэг. Сарлагийн сүү нь витамин, амин хүчил, уураг, ханаагүй тосны хүчлээр баялаг юм.

Шар доктор ХХК

Чацаргана жимснээс гаргаж авсан жүүс, ундаа

Чацарганы тариалалтыг үндэсний бодлогын хүрээнд дэмжиж тариалдаг. Агуулагдах шим тэжээлийн хувьд супер жимс гэгддэг чацарганыг Япон улсад танилцуулснаар, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд хувь нэмэр оруулахаас гадна хэрэглэгчдийн эрүүл мэндэд тустай, аюулгүй найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг явуулж, мэдээллээр ханган ажиллаж байна.

FOODEX JAPAN 2025(第50回国際食品・飲料展) (jma.or.jp) 

モンゴル日本人材開発センター・ビジネス人材育成・交流拠点機能強化プロジェクト フェーズ2 | ODA見える化サイト (jica.go.jp)

アジア最大級の食品・飲食展示会「FOODEX JAPAN 2024」にてモンゴルブース‐Mongolian Pavilion‐の出展支援とモンゴルセミナーを開催しました。 | ニュース・メディア - JICA

СЭТГЭГДЭЛ БИЧИХ