ҮАГ 00:00 цаг хүртэл намуудын мөрийн хөтөлбөрийг хүлээн авна
УИХ-ын Сонгуулийн хуульд заасны дагуу УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд 24-ний 10:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар /ҮАГ/-т хүргүүлэх ёстой.
Хэрэв аудитын байгууллагаас улс төрийн намаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэх ба нам, эвслүүд алдаа зөрчлийг тав хоногийн дотор засч мөрийн хөтөлбөрөө дахин 2024 оны дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Үндэсний аудитын газарт хүрүүлнэ.
Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Дашрамд дурдахад бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллага хүргүүлэх хуулийн заалттай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ