Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдартай гэж оношлогджээ
Их Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Уильямийн гэргий, Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдартай гэж оношлогдож, эмчилгээ хийлгэж байгаа гэдгээ өчигдөр олон нийтэд мэдэгджээ.
“Нэгдүгээр сард би хэвлийн хөндийн хүнд мэс засал хийлгэсэн, тэр үед хорт хавдаргүй гэсэн дүгнэлт гарсан. Мэс засал амжилттай болсон ч хагалгааны дараах шинжилгээгээр хорт хавдар илэрсэн. Эмч нар маань надад хими эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн бөгөөд одоо би эхний шатны эмчилгээ хийлгэж байна” гэж гүнж дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ яриад хорт хавдартай гэдэг оношийг сонсоод маш их цочирдсон гэдгээ хэлсэн байна.
Гүнжийн биеийн байдал сайн байгаа бөгөөд "бүрэн эдгэрэхэд тус болох зүйлсэд" анхаарлаа төвлөрүүлж байгаа гэж хэлсэн байна. Тэрбээр хурдан эдгэрэхийг хүссэнд британичуудад талархаж байгаагаа илэрхийлээд, эмчилгээгээ тайван дуусгахын тулд гэр бүлд нь "цаг хугацаа, хувийн орон зай" хэрэгтэй байгааг онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД