Монгол улс аз жаргалын үзүүлэлтээр дэлхийн 143 улсаас 77 дугаарт эрэмбэлэгдэв

 

Лхагва гарагт 2024 оны “World Happiness Report”  буюу аз жаргалын тайланг танилцуулсан байна.

Уг тайланг гаргахад Gallup, Oxford Wellbeing Research Center, UN Sustainable Development Solutions Network зэрэг байгууллагууд хамтран оролцсон байна.

Манай улс нийт 143 орноос 77 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Энэ нь өнгөрсөн жилийнхээс 16 байр ухарсан үзүүлэлт юм. Тодруулбал Монгол Улс 2023 оны аз жаргалын тайланд 61 дүгээр байранд бичигдэж байсан юм.

Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 улс:

  1. Финланд
  2. Дани
  3. Исланд
  4. Швед
  5. Израил
  6. Нидерланд
  7. Норвег
  8. Люксембург
  9. Швейцар
  10. Австрали

АНУ-ын хувьд энэ жил 23 дугаарт эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс долоон байр ухарсан үзүүлэлт болжээ.

   

Мэ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ