Цэргийн баяр тэмдэглэж архидан согтуурч байхад ой 4 сартай хүүхэд нь осгосон байжээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст 2024 оны гуравдугаар сарын 16-ны 08:38 цагийн үед “Ой гарантай хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Тус мэдээллийг шалгахад Н нар нь цэргийн баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас 1 ой 4 сартай хүүхэд монгол гэрийн гадаа осгосон байдалтай хэвтэж байсныг олж, яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулаад байна.

Иймд баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ