Зэсийн баяжмалыг биржээр арилжих талаар хэлэлцэнэ

Гуравдугаар сарын 18-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ дахь нам, бүлгүүд хуралдана.

 

-“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

10.00 цагт: “Туушин” зочид буудалд: УУХҮЯ-наас “Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нь” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утуас: 9204-9000, 9572-4747.

-“Блью Мон”- төвд: Монгол, Швейцарь улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 60 жилийн ойд зориулсан "Цагаан уул цэцгийн улс” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна.  

 

14.00 цагт: Нийслэлийн ХУД-ийн Эрүүл мэндийн төвд: Турк улсын “Мемориал” эмнэлгийн тархи, мэдрэл, нуруу нугасны мэс заслын эмч, доктор, профессор Онур Яман иргэдэд үзлэг хийнэ. 

 

-CS-ын дэлхийн аварга шалгаруулах "PGL Major Copenhagen 2024" тэмцээн Дани улсын нийслэлд эхэллээ. Энд Ази тивийг төлөөлөн оролцож буй Монгол Улсын “TheMongolz” баг оролцож байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ