"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг ажилчдынхаа шүршүүрийн өрөөнд камер суурилуулсан хэргээр шалгаж эхэллээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчдын усанд ордог шүршүүрийн өрөөнд хяналтын камер суурилуулсан байсан бичлэг өчигдөр /2024.03.14/ цахим сүлжээнд цацагдаж, олны эгдүүцлийг хүргээд байна.

Энэ талаар Орхон аймгийн цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан ахмад н.Эрдэнэбаяраас тодрууллаа. Тэрбээр "Тухайн хэргийн талаарх гомдол өчигдөр манай албанд ирсэн. Өнөөдрийн байдлаар тус асуудлыг шалгаж эхэлсэн бөгөөд холбогдох албан тушаалтнуудыг зөрчлийн хуулийн дагуу шалгаж, мэдүүлэг авч эхэлсэн" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ